Propaganda, Distance, Transparent, 2m;132m
A nuclear bomb is not just a very dangerous thing, it is an element of propaganda that represents more power. The distance between the viewer and the monument is the focus of the project
Цөмийн бөмбөг нь маш аюултай зүгээр нэг эд биш юм, энэ нь илүү хүч чадлыг илтгэх сурталчилгааны элемент юм. Сурталчилгааг үзэгч болон үзвэр хоорондын зай нь уг төслийн гол агуулга бөгөөд бүх хэсэгт зайны талаарх анализ дагах болно. Үзэгч болон үзүүлэн болох дурсгалын газар нь 2 өөр байр суурьнаас холбогдох ба хооронд орших зай нь гол утгийг гаргана. Төлөвлөж буй Зайны дурсгалт газар нь газраас дээш байрлах тунгалаг ханыг даган үндсэн үзвэрийн хэсэгрүү нэвтрэх ба ирж буй зочид нь дээшээ өгссөн шат болон 2м таазны өндөртэй, урагшлах тусам хоосон цулын, гэрэл сүүдрийн харьцаа ихэсч орон зайн хувьд маш их дарамтыг мэдрүүлэнэ. Үзвэрийн захд хүрвэл 2м-ын хэвтээ орон зайтай тэрсэлдсэн 132м-ын босоо орон зай байрлах ба 4 тал болох хана, шал гэх зэрэг нь тунгалаг элемент усаар бүрхэгдсэн ба өмнөх орон зайгаас мэдрэгдсэн дарамт нь эсрэг орон зайд шингэж харуусах болон тайвшрах мэдрэмжийг нэгэн зэрэг мэдрүүлнэ.